We are happy to have worked with the General Authority for Border Protection and the Psychology Department at Mongolia International University to deliver our “Mental Health Counselling Skills” Workshop at the General Authority for Border Protection.
–
Ярилцацгаая төслийн хүрээнд Хил Хамгаалах Ерөнхий Газар болон MIU Psychology Department-тэй хамтран Хил Хамгаалах Ерөнхий Газрын албан хаагчдад “Сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх ур чадвар” сэдэвт сургалт зохион байгуулсандаа баяртай байна.
Монгол орны хязгаар нутагт залуу цэргүүдтэй ажилладаг Хил Хамгаалах Ерөнхий Газрын 50 гаруй сэтгэл зүйчдэд сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх ур чадварыг дэмжихэд чиглэгдсэн юм. Сургалт нь 2025 оны 2-р сарын 21-нд Хил Хамгаалах Ерөнхий Газрын жил бүрийн чадавхжуулах хөтөлбөрийн нэг хэсэг болж зохион байгуулагдсан бөгөөд бид үүний нэг хэсэг болж оролцсондоо баяртай байна.Өөрийн мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан манай мэргэжилтэн Профессор Волвертон багш болон сургалтыг хөтөлж, орчуулга хийсэн төслийн зохицуулагч Л.Үлэмжбаяр нартаа талархал илэрхийлье.