workshop

Mental Health Counselling Skills for Teachers Workshop

🎓Багш та сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны зөвлөгөө өгөх мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхийг хүсч байна уу?
Эрин Жаргам Соёл Төрийн Бус Байгуулга нь Эм Ай Юу Дээд Сургуулийн Сэтгэл Судлалын Тэнхим болон Монгол Улсын Эрдмийн Их Сургуультай хамтран, Бээжин дэх Шинэ Зеландын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр их, дээд сургуулийн багш нарт зориулан уг сургалтыг зохион байгуулж байна.
🗓 Хэзээ: 2024 оны 12-р сарын 13-нд, Баасан гараг, 14:00 цагт
📍 Хаана: Монгол Улсын Эрдмийн Их Сургууль
✨ Сургалтын онцлог
Их дээд сургуулийн багш нарт тусгайлан зориулсан хөтөлбөр :Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх онолын мэдлэгээ тэлж, практик ур чадвараа сайжруулаарай.
Салбарын мэргэжилтнүүдтэй танилцах : Сургалтанд оролцогчидтой танилцаж, бодит үр дүнтэй холбоо, хамтын ажиллагааг бий болгоорой.
🎯 Сургалтын зорилго
Багш нарт өдөр тутамд тохиолдох сэтгэл зүйн асуудлуудыг шийдвэрлэхэд туслах суурь мэдлэг олгох. Энэхүү сургалтаар:
– Оюутнуудын сэтгэцийн эрүүл мэндийн хэрэгцээг хэрхэн тодорхойлох,
– Тулгамдсан асуудалд хэрхэн хариу арга хэмжээ авах,
– Зөвлөгөө өгөх арга зүйд суралцах болно.
💡 Сургалтыг сэтгэл зүйн чиглэлээр 20 гаруй жилийн туршлагатай, Эм Ай Юу сургуулийн Сэтгэл Зүйн Тэнхимийн эрхлэгч Жэннифер Волвертон удирдан явуулна.
✨ Шинэ Зеландын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр Монголын залуу үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой “Ярилцацгаая” төслийн хүрээнд хэрэгжиж байна.
🎟 Сургалт нь үнэ төлбөргүй бөгөөд бүгдэд нээлттэй тул оролцох хүсэлтэй багш нар доорх холбоосоор бүртгүүлнэ үү.
Оролцогчдын тоо хязгаартай!
https://docs.google.com/…/1FAIpQLSfksLjYAzR…/viewform
📩 Холбоо барих: anudari@ejc.mn
Хамтдаа ярилцаж, Хамтдаа хөгжье 🧠✨

Comments are closed.